Талибанчууд Афганистан дахь НҮБ -ын байгууламж руу дайрчээ

 


НҮБ-аас: Афганистаны Херат хотод байрлах НҮБ-ын байрыг долдугаар сарын 30-нд

пуужинт бөмбөг, сумаар дайрсан гэж мэдэгджээ. Хамгаалагчаар ажиллаж байсан
афганистаны нэг цагдаа алагдаж, хэд хэдэн цагдаа шархаджээ. Мэдэгдэлд дурдсанаар :
«НҮБ-ын тэмдэг илээр тавьсан барилгын үүдэнд террорист халдлагыг хийсэн» гэжээ.
НҮБ -ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн газрын удирдагч . НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын Афганистан дахь тусгай төлөөлөгчөөр ажилладаг Дебора Лионс
энэхүү халдлагыг буруушааж: «Бид үүнийг хамгийн хатуу зэмлэн буруушааж байна»,
«Бидний хамгийн түрүүнд санаа тавьж буй асуудал бол амь үрэгдсэн цагдаагийн ар
гэрийнхэн юм. Шархадсан хүмүүс хурдан эдгэрнэ гэж найдаж байна» гэжээ. НҮБ -ын
мэдэгдэлд: НҮБ -ын ажилтнууд болон байгууламжид халдахыг «олон улсын хуулиар
хориглосон бөгөөд дайны гэмт хэрэгт тооцож болзошгүй» гэж дахин дурджээ. Гэвч
Талибанчууд Хератад байрладаг НҮБ -ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн
газрын байр уруу ямар ч аюул заналхийлээгүй гэж мэдэгдэл гаргажээ.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мажахид өөрийн твиттер хуудсандаа «Тус оффис
нь байлдааныүйл ажиллагаа явагдаж буй газартай ойрхон байрладаг учраас НҮБ -ын
Афганистаны төлөөлөгчийн газрын хамгаалагчид галд өртөж шархадсан байж магадгүй,
гэхдээ жихадистууд хэргийн газарт хүрэлцэн ирснээр бүсийг намжаасан байна.»гэж
жиргэжээ. Лхагва гарагийн шөнөөс хойш хотыг тойрон ширүүн тулаанууд болж байна.
Орон нутгийн албан тушаалтнууд пүрэв гарагт Талибанчуудын Херат хот болон түүнээс
зүүн хойд зүгт 35 км -ийн зайд орших Карох дүүрэгт хийсэн дайралтыг няцаалаа, энэ бол
20 жилийн өмнө Афганистаны дайнаас хойш Талибанчууд Хератын нэг хэсэг рүү анх удаа
орж ирсэн явдал юм гэжээ. Засгийн газрын тусгай хүчний командлагч Акрам Хан
Афганистаны мэдээллийн Tolonews сувагт өгсөн ярилцлагадаа «Бид танк, цэргийн техник
хэрэгсэлтэй бөгөөд Талибантай тэмцэх болно” гэжээ.

Өнгөрсөн 24 цагийн дотор Талибанчууд Карох дүүргийн томоохон хэсэг болон Хератын
нисэх онгоцны буудлын ойролцоох өөр нэг дүүрэг Гузалаг дахин эзлэн авав. Херат руу хийх
нислэгийг хоёр хоногоор түр зогсоожээ. Баасан гарагт Талибан хөдөлгөөнийг дэмжигчид
Карох дүүргийн засгийн газрын төв байрны гадаа зэвсэг барин гарч ирж буй талибан
дайчдыг харуулсан бичлэгийг твиттер болон бусад олон нийтийн сүлжээнд байршуулсан
байна. Талибантай тэмцэх орон нутгийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Абдул Разак
Ахмади хэлэхдээ “Талибан болон Афганистаны цэргүүд Хератаас өмнө зүгт ширүүн
тулалдаж байна. Харин мужийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жалани Фахад
хэлэхдээ, хэдэн цаг үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа Паштун-Пур орчимын нутаг
дэвсгэр хэвийн байдалд буцаж оров бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор 150 Талибаныг орон
нутагт устгасан гэж тэрээр мэдэгджээ.

Тэгвэл Херат мужийн эмнэлгийн дарга, доктор Ариф Жалали хэлэхдээ, 21 хүн бэртэж
гэмтсэний хоёр нь энгийн иргэд бөгөөд заримыг нь Херат мужийн эмнэлэгт шилжүүлсэн
гэв. Түүний хэлснээр НҮБ -ын байрны хамгаалагчийн шарилын үлдэгдэл болон бусад таван
цогцсыг эмнэлэгт хүргэсэн байна.

Comments