Төвд багшийг төвд хэл заадаг хэмээн Хятадын эрх баригчид баривчилжээ

 


Вашингтон -Лондонд төвтэй “Чөлөөт Түвд” бүлгэм 8-р сарын 10 нд хэвлэлд мэдээ нийтэлж, Хятадын засгийн газрыг өнгөрсөн сард Хөх нуур мужийн төвд үндэстнүүд амьдардаг бүс нутгийн нэгэн төвд хэлээр сургалтаа явуулдаг нэрд гарсан нэгэн хувийн дунд сургуулийг хүчээр хаасан гэж буруутгав. Тус сургуульд багшилдаг төвд багшийг баривчилжээ. Тэрээр «салан тусгаарлах үзэлтэн » хэмээх хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байна.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар Ринчен Куй бол Хятадын Хөх нуур мужийн Голок Түвдийн өөртөө засах мужид Хятадын засгийн газраас хүчээр хаасан орон нутгийн нэр хүндтэй хувийн сургуулийн Sendruk Taktse дунд сургуулийн багш юм. Тус сургууль нь Төвд хэлийг ашиглан Төвд соёлыг зааж, сургаж байгаа учраас өнгөрсөн сард Хятадын засгийн газраас хаасан бөгөөд сургуулийн сурагчдыг улсын сургуульд элсэн орохыг тушаасан байна.

“Чөлөөт Түвд” бүлгэмийн мэдээнээс үзвэл Ринчен Куй нь нөхөр, 13 настай охин болон 79 настай ээжийнхээ амьдардаг байсан гэж бичжээ. Олон багш, сурагчдын гэр орон нь болсон сургууль нь хаагдсанд тэр маш их гунигтай байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн турш хоолоо ч сайн идэж чадахгүй байгаа бөгөөд эмчид хандахаас татгалзжээ.

Хэвлэлийн мэдээнд Ринчен Куйгийн ар гэрийнхэн түүнийг эмчид үзүүлэхээр завдаж байтал түүнийг «салан тусгаарлах үзэлтэн» гэж сэжиглэн эрх баригчид баривчилж, хэдэн зуун километрийн цаана орших Хөх нуур мужийн төв Синин хотын эмнэлэгт хүргүүлжээ. Хэвлэлийн мэдээнд эрх баригчид Ринчен Куйг өөр эмнэлэгт хүргэгдсэн гэж ар гэрийнхэнд нь хэлсэн боловч хаана байгааг нь хэлээгүй байна.

Улс төрийн хоригдлуудыг хэдэн зуун километрийн цаана орших эмнэлэгт илгээж, дараа нь гэр бүлийнхнээс нь эмчилгээ хийлгэсэний төлбөр гэж авах нь Хятадын эрх баригчдын ердийн тактик болсон гэж хэвлэлд онцолжээ. Энэ оны хоёрдугаар сард нэгэн өсвөр насны хүүхдийг WeChat дээр «хууль бусаар» бүлэг байгуулсан хэргээр эрх баригчид баривчилж, зодсон. Түүнийг мөн гэрээс нь аваад Сининд илгээсэн бөгөөд ар гэрийнхэнээс нь эмчилгээний төлбөр гэж 40,000 юань (ойролцоогоор 6000 доллар) нэхэмжилжээ.

Төвдчүүдийг төвд хэлний боловсролгүй болгож, мандарин хэлээр хичээл заадаг улсын сургуульд сургах, нэрд гарсан сэхээтэн, эрдэмтдийг баривчлах нь Төвдийн соёлыг устгах, Төвд үндэстнийг өөртөө уусгах ХКН-ын томоохон стратегийн нэг хэсэг болсныг хэвлэлд онцолжээ. .

“Чөлөөт Төвд” бүлгэмийн тэргүүн Жон Жонс ХКН -аас Ринчен Куйг нэн даруй суллаж, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахыг уриалав. Жонс хэлэхдээ, Төвдийн өвөрмөц соёл, хэл, өвөрмөц байдлыг арилгах гэсэн ХКН -ын оролдлого сүүлийн 10 жилд улам эрчимжиж байгаа учраас дэлхийн улс орнуудыг Бээжингийн өвлийн олимпийг бойкотлохыг уриалав.

Жонс «Дэлхийн удирдагчид өвлийн олимпийг бойкотлож, төвдчүүдийг үг хэлэх эрх чөлөөтэй байхыг Хятадуудаас шаардах ёстой.” гэжээ.

Comments