Дугуйн спортын төрлөөр алтан медаль авсан Хятадын эмэгтэй тамирчид шагнал авах үедээ Мао Зэдуны тэмдгийг зүүсэн байв….

 


Дугуйн спортын төрлөөр алтан медаль хүртсэн Хятадын хоёр эмэгтэй тамирчин наймдугаар сарын 2 -нд Токиогийн олимпийн индэр дээр гарах үедээ энгэртээ Мао Зэдуны дүртэй энгэрийн тэмдгийг зүүсэн зургууд интернэтэд тарж, олны анхаарлыг татаж байна …

Хятадын дугуйчин Жун Тяньши, Бао Шанжү нар наймдугаар сарын 2 -нд болсон Токиогийн олимпийн дугуйн эмэгтэйчүүдийн багийн тэмцээний алтан медалийн эзэн болсон юм.

Шанхай, Хэнань хотын энэ хоёр дугуйчин Токиогийн олимпийн индэр дээр гарахдаа энгэртээ Мао Зэдуны дүртэй тэмдгийг зүүсэн нь олны анхаарлыг татав. Ройтерс, Ассошиэйтед Пресс, Хятадын Синьхуа агентлагууд энэхүү үйл явдалын зургийг нийтлэв. Гэхдээ Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн агентлаг болох Синхуанетийн нийтэлсэн гэрэл зургууд бага зэрэг «нууцалсан» байдалтай тараагдсан аж. (дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайт дээрх холбогдох мэдээллүүдийн сүүлийн зургийг үзнэ үү).

Зарим хятад хүмүүс “Интернет хэрэм” / Гадаадын мэдээлэлийг хаасан хаалт/ доторх хяналттай вэбсайтуудыг алга ташиж, хөгжөөн дэмждэг. Жишээлбэл, Нэг сүлжээ хэрэглэгч Global Times -ийн мэдээг «Хараач! Мао даргын тэмдэг аваргын цээжин дээр байна» гэсэн гарчигаар тавьжээ.

ХКН-ын WeChat-д » Мао үзэл санаанд итгэгчид»-эд «халуун баяр хүргэе» гэсэн утгатай ба «энэ бол хэт зүүний үзэл биш» гэж тайлбарласан нийтлэлийг нийтэлжээ. Гэсэн хэдий ч энэ нийтлэлд «ангийн тэмцлийн тухай ойлголт» -ыг онцлон тэмдэглэж, «пролетарууд Мао даргад хайртай харин капиталистууд Мао даргыг үзэн яддаг” гэсэн үгүүдийг бичсэн байв.

“Интернэт хэрэм”-ийн гаднах сүлжээ хэрэглэгчид үүнийг Хойд Солонгостой зүйрлэн боддог тухайгаа илэрхийлж байсан бол илүү олон хүмүүс Хятадын соёлын хувьсгалыг санагдуулж байгааг нь бичжээ. Иймэрхүү зүйлийг “ Интернэт хэрэм”-ийн гадна байгаа чөлөөтэй мэдээлэл авадаг хятад хэрэглэгчдийн ихэнх нь зөвшөөрдөггүйг World Wide Web -ээс харж болно. «Хан Конгын Тайван » гэж өөрийгөө нэрлэсэн хүн, … «Мао Зэдуны тэмдэг бол бүхэл бүтэн нэг үеийн хүмүүсийн хар дарсан зүүд юм. Тэрхүү солиорол нь нэг үеийн коммунистуудын амьдралыг бүрэн сүйрүүлсэн юм шүү. ХКН –ын олон гишүүд болон тоо томшгүй олон түүх соёлын дурсгалыг устган сүйтгэсэн….Хятадын соёлыг устгасан. » гэжээ. Мөн «Lu Xun Nine» сүлжээний хэрэглэгч «Капитализмгүйгээр шинэчлэл, нээлттэй байдал гэж байхгүй. Шинэчлэл, нээлттэй байдлаас үүдэлтэй, эдийн засгийн үндэс суурь байхгүй бол тэдгээр алтан медалийн төлөө өрсөлдөх чадвар байхгүй болно.» Гэсэн байна. Цаашилбал «314-15926» гэсэн онлайн нэртэй хүн «Би сэтгэцийн эмнэлэгт дадлага хийж байхдаа Маогийн дүртэй тэмдэг зүүсэн өвчтөнүүдийг байнга хардаг байснаа санаж байна.» Гэсэн байна. «Runqun» нэртэй интернет хэрэглэгч: «Боксёрийн бослогийнхон Цы Ши хатанд хайртай. Улаан хамгаалагчид Мао даргад хайртай» гэжээ. Харин ” Ля ля ля” гэгч «жиргэх» –дээ «Хагас жин мах,хагас жин тос, хагас жин өндөг авдаг картын эрин үе рүү буцмаар байна уу? … Баяртай.» гэсэн бол … “ Жинпинси” гэгч «Энэ улс ингээд дууслаа….»гэх мэтээр бичжээ.

Өмнө нь олон нийтийн сүлжээнд хятадын эмэгтэй гимнастикчин Тан Цянжин Японы эсрэг уриалдаг «Жиуэр» хэмээх дууг Токиогийн олимпод өөрийн үзүүлбэрийн дагалдах хөгжим болгон ашигласан нь хятадын зарим » Ягаан» / Ягаан гэдэг нь Улаан коммунистуудыг дэмждэг орчин үеийн хятад залуусыг хэлдэг…өрөөсөн бөөрнөөсөө ягаарсан этгээдүүд./ -дын бахыг хангаж ,омгийг нь хөгжөөж огшуулав.

Японы Токио хотод, “ Жиуэр” –ийн аянд үзүүлбэр хийсэн Тан Цянжин үнэхээр гайхалтай хэмээн тэд шагшицгаав. » …. Түүнчлэн Хятадын бадминтоны эмэгтэй хосын тоглогч Чэн Цин Чень тоглолтын үедээ хамгийн бүдүүлэг хараалын үгийг урсгаж байв. Зарим интернэт хэрэглэгчид түүний хэлсэн хараалын үгийг тоолсонд «Cao!» буюу “ П….да” гэдэг үгийг 500 гаруй удаа хэлсэн байна гэнэ… тэр байтугай энд үгээр бичихийн аргагүй эвгүй хараалуудыг өөрийн эсрэг тоглогч Өмнөд Солонгосын тамирчинд “ зориулан” “гамгүй” илгээсэн гэнэ…

Comments