Хятад хаалттай орон болох уу? Тус улс гадаад паспорт олгохоо зогсоов

 


БНХАУ-ын Цагаачлалын Үндэсний Газрын , Хилийн хяналт шалгалтыг удирдах газрын дарга Лю Хайтогийн  хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгнээс үзвэл, тахал өвчнийг импортлохоос урьдчилан сэргийлэхийн тулд Хятад улс нь  яаралтай бус, онц чухал бус хүмүүсийг хилээр нэвтрүүлэхийг хатуу хязгаарлах болно. Онцгой болон яаралтай бус хүмүүсийн хувьд энгийн гадаад паспорт гэх мэт орох, гарах бичиг баримтыг түр хугацаагаар олгохгүй.

Хятадын төв агентлагийн мэдээлснээр, Хятад улс албан бус томилолтын хаалгаа хааж, тахал өвчний улмаас гадаад паспорт олгохоо больжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн Урьдчилан сэргийлэх, хянах  байгууллагуудын хамтарсан механизм 8-р сарын 4-ний лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийв. Цагаачлалын үндэсний газрын Хилийн хяналт шалгалтын удирдах газрын дарга Лю Хайтао тус хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, “Гадаадад гарсан тахлын өнөөгийн сэргэлт «маш хүчтэй» байна.  Хятадын хувьд «гадаадаас тахал өвчиний  импорт» орж ирэх магадлал өндөр байна. Гээд  Лю Хайтаогийн цааш  хэлснээр, Хятад улс хилийн боомтоор  нэвтрэх, гарах орох менежментийг чангатгаж, халдварт өвчнийг импортлохоос урьдчилан сэргийлж, янз бүрийн арга хэмжээг чангатгаж, гадаадын тахал өвчний импортоос хамгаалах бат бэх шугамыг зохион  байгуулах  болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Нэгдүгээрт  хилийн боомтын хяналтыг улам чангатгах явдал юм. Агаарын боомтод хилийн чанадад нислэг үйлдэхэд  тусгай шалгалт хийж, оролт, гаралтын хяналтыг чанд мөрдөх хэрэгтэй. Далайн боомтуудад импорт, экспортын талбайн ажилтнууд  хяналт, удирдлагыг чанд мөрдөж, гаднаас ирж буй гадаадын хөлөг онгоцны ажилтнууд шаардлагагүй үед онгоцноос буухгүй байх ,мөн боомтын ажилтнууд шаардлаггүй үед хөлөг онгоцон дээр гарахгүй байх. Хуурай газрын боомтуудын хувьд “зорчигчид явахгүй зөвхөн, ачаа бараа тээвэрлэх” бодлогыг чанд мөрдөж, оролт, гаралтын хатуу чанд удирдлага, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх менежментийн арга хэмжээг хэрэгжүүлж, хилийн  шугамд урьдчилан сэргийлэх, хяналтыг дээд зэргээр хангаж,  хилийн хаалгыг хатуу хянах явдал .

 Хоёрдугаарт, «Онцгой бус болон онц чухал бус хүмүүсийн  хил дамнасан хөдөлгөөнийг хатуу хязгаарлах» хэрэгтэй гэжээ. Цагаачлалын алба нь сурталчлах, удирдан чиглүүлэх ажлыг цаашид эрчимжүүлж, иргэдийн , орох гарах зөвшөөрлийг нарийвчлан шалгаж, баталжуулж, онц чухал бус болон яаралтай бус бол энгийн паспортаар орох, гарах зөвшөөрлийг түр олгохгүй байх болно.

Илтгэлд дурдсанаар, дээр дурдсан хоёр том арга хэмжээнээс гадна Лю Хайтао өөр хоёр арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд нэгдүгээрт  хил дамнасан хууль бус, гэмт хэргийн чанартай үйл ажиллагааг хатуу таслан зогсоох, Хоёрдугаарт  хөрш зэргэлдээ улс орон, бүс нутгуудын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм гэж онцолжээ. Үүнд хууль бусаар хууль бусаар зохион байгуулалттай хил нэвтрэх явдлыг нягт нямбай шалгах, таслан зогсоох, хууль бусаар хил нэвтрүүлсэн хүмүүст хатуу шийтгэл оноох, хууль бус цагаачдын халдварт өвчнийг тус улсад нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зэрэг орно.

Comments