Хятадын олон хот дахин хөл хорионд оров

 


Хятад улс өнгөрсөн онд COVID-19-ын тархалтыг амжилттай хяналтандаа байлгасны дараа сүүлийн саруудад COVID-19-ыг хамгийн том давалгаа гарч эхэллээ. Эмнэлгийн байгууллагуудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаас гадна олон хотуудад хөл хорио тогтоогоод байна. Хятадын Эрүүл мэндийн хороо 8 -р сарын 1 -ний Ням гарагт коронавирусын 75 шинэ тохиолдлын талаар мэдэгдсэний 53 нь дотоодоос илэрсэн гэжээ. Хятадын засгийн газар аялал жуулчлалын улирлын нөлөөгөөр тархаж буй дельта вирусын халдвар, тархалтын шинэ давалгааг таслан зогсоохын тулд шаргуу ажиллаж байна. Мэдээллээс үзвэл, Нанжин хотын Лу Коу олон улсын нисэх онгоцны буудалтай холбоотой Дельта вирусын халдаварын тархалт 20 гаруй хот, арав гаруй мужид бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар эрх баригчид Нанжин хотын 9.2 сая оршин суугчдаас гурван удаа шинжилгээ авсан бөгөөд, дөрөв дэх шатны шинжилгээ хийхээр бэлтгэж байгаа ба тэд мөн хэдэн зуун мянган оршин суугчдыг хөл хорионд оруулаад байна. Нэмж дурдахад, Хунань мужийн Жанжяжэ хотод аялсны дараа Нанжингийн дөрвөн жуулчин Эерэг хариутай оношлогдсоны дараа эрх баригчид 1.5 сая оршин суугчдыг бүгдийг нь хөл хорьж, аялал жуулчлалын бүх газруудыг хааж, улс даяар Жанжяжэгийн жүжгийн наадамд оролцсон 5000 гаруй хүнийг хяналтанд оруулав. Жанжяжэ хотод гарсан жижиг хэмжээний халдвар нь анх Наньжинаас очсон аялагчидаас үүссэн бөгөөд вирус одоогоор 20 гаруй хотод тархсан гэж эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдэв. Хятадын вирус судлаач Жун Наншань 7 -р сарын 31 -нд сэтгүүлчдэд хэлэхдээ, “Жанжяжэ нь одоо Хятадад тахал тархах шинэ гарааны цэг болсон” гээд , “Дельта хувилбартай вирусын ойр хавьтагчдыг хайхдаа сүлжээг илүү өргөн хүрээнд хамруулах ёстой”-г онцолжээ. Одоогийн байдлаар энэхүү тахлын давалгаа Хятадын нийслэлд тархаад байна. 8 -р сарын 1 -нд Бээжингээс дельта коронавирусын орон нутгийн гурван халдварын талаар мэдээлэв. Орон нутгийн эрүүл мэндийн товчооны мэдээлснээр Бээжин хотын захад амьдардаг нэгэн гэр бүл Жанжижэ хотод аялж байсан нь тогтоогджээ. Бээжин коронавирусын шинэ тохиолдол илэрсэн газруудын бүхий л төмөр зам, автобус, агаарын холболтыг зогсоосон бөгөөд энэ нь зуны амралтын оргил үед жуулчдад хаалгаа хааж, зөвхөн “сөрөг” хариутай «чухал шаардлагатай» хүмүүсийг л аялахыг зөвшөөрөхөд хүрсэн юм. Эрх баригчид Хайнань арал, Нинся, Шандун мужуудад 8 -р сарын 1 -нд Жанжяжэгаас гаралтай шинэ тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирсэн гэж мэдэгдэв. Хэнань мужийн Жэнжоу хотод дэгдэлт тархаж байна Хэнань мужийн Женжоу хотод хоёр цэвэрлэгч ажилтай хүмүүс шинэ коронавирусын халдвар авсан байна.Тэд гадаадын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд шинжилгээний хариу нь “ эерэг” гарсаны дараа эрх баригчид халдвар дамжих сүлжээг хаахын тулд чадах бүхнээ хийж байна. Одоогийн байдлаар орон нутагт халдварын 30 тохиолдол илрээд байгаа бөгөөд наймдугаар сарын 1 -нд 10 сая оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулахыг тушаасан байна. Хотын эрүүл мэндийн хорооны даргыг огцруулав. Хамгийн сүүлийн мэдээнээс үзвэл халдвар авсан зарим хүмүүс нь вакцин хийлгэсэн хүмүүс байсан байна. Эрүүл мэндийн ажилтнууд үүнийг «хэвийн зүйл» гэж хэлж, хатуу арга хэмжээ авахын зэрэгцээ вакцинжуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн вирус судлаач Фэн Зижян хэлэхдээ: «Дельта хувилбарын вирусын эсрэг хуучин хэрэглэж байсан Ковид-19-ын вакцины хамгаалалт тааруухан байж магадгүй ч одоогийн Дельта хувилбартай вирусаас хамгаалах ,урьдчилан сэргийлэх ,дархлаажуулахад тодорхой хэмжээний нөлөөтэй хэвээр байна » гэжээ.

Comments