В.Путин олон улсын хамтын нийгэмлэгийг хөрш зэргэлдээ орнуудад нь Афганистанаас террористуудыг оруулахгүйн тулд хамтран ажиллахыг уриалав

 


ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин 8 -р сарын 20 -нд олон улсын хамтын нийгэмлэгт хандан, Талибан бүлэглэл тус Афганистан улсыг эзлэн авсны дараа тус улсыг нуран унахаас урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахыг уриалж, террористуудыг Афганистанаас хөрш орнууд руу нэвтрүүлэхгүй байх, тэр дундаа дүрвэгчийн дүрд хувирч бусад улсууд руу нэвтрэхээс сэргийлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Путин хэлэхдээ, Орос улс Афганистанд тогтвортой байдлыг хүсч байна, гэхдээ одоогоогийн нөхцөл байдал тогтвортой биш байна. Афганистаны шинэ дэглэмийн байр сууринд Москва нэн болгоомжтой хандаж байгаа бөгөөд гэхдээ Афганистаны хөрш зэргэлдээ оршдог хуучин Зөвлөлтийн харъяанд байсан орнуудад үймээн самуун гарахаас зайлсхийхийн тулд Талибантай холбоо тогтоохыг оролдов. Кремль сүүлийн жилүүдэд Талибаны төлөөлөгчдийг Москвад хэд хэдэн удаа хүлээн авсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сард хүлээн авчээ.

Оросын төв мэдээлэлийн агентлагийн мэдээлснээр : Путин АНУ -ын Афганистаны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд орооцолдох нь Оросын ашиг сонирхолд нийцэхгүй , харин Афганистантай сайн хөршийн харилцаа тогтоох нь чухал. гэж хэлсэн байна.

Франс Пресс агентлагын мэдээнээс үзвэл “ Германы канцлер Меркелийн Кремльд хийсэн айлчлалын үеэр Путин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: “Талибанчууд Афганистаны бараг бүх газар нутгийг хянадаг … Энэ бол бодит байдал, Афганистаныг нурахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид бодит байдлыг зөвөөр үнэлж үзэх ёстой” гэжээ.

Путин “Дайны хөлд нэрвэгдсэн Афганистанд харийн үнэ цэнийг тулгах нь тун хариуцлагагүй явдал .Тэд өөрийн улс төрийн үзэл санаа, амьдралын зан байдлын стандартыг бусдад тулгаж болохгүй” гэж шүүмжилжээ.

Comments