Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Тяньжинд талибаны нөлөө бүхий есөн хүний бүрэлдэхүүнтэй дээд түвшний төлөөлөгчидийг хүлээн авч уулзав



7 -р сарын 28 –нд Тянжин хотод Бээжингийн эрх баригчид Талибаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нь томоохон өөрчлөлтийг авчирч магадгүй байна.. Хэвлэлд мэдээлсэнээр БНХАУ –ын талаас Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, нөгөө талаас Талибаны хөдөлгөөний 2-р хүн болох Барадар нар уулзалдав. Талибаны төлөөлөгчидтэй хамт зургаа авахуулсан байдлыг үзвэл яриа хэлэлцээ нь төрийн хүндтэй зочдыг хүлээн авах хэмжээнд энэхүү уулзалт нь явагдсан байна. Ван И террорист бүлэглэл болох Талибаныг Афганистаны «Улс төрийн нөлөө бүхий гол хүчин» гэж тодорхойлжээ.

Талибан бол Исламын шашины зэвсэгт ,фундаменталист алан хядагч , хэт туйлширсан бүлэглэл юм. Тэд тавхан жилийн богино хугацаанд Афганистаныг Аль-Каидагийн террорист байгууллагын бааз болгож, 9-р сарын 11-ний халдлагыг эхлүүлсэн Аль-Каидагийн удирдагчийг хаацайлж хамгаалж байсан юм. Талибаны засаглалын үед тэд исламын шашны сургаалийг хэт туйлшруулан , хатуу байр суурь баримтлан, эмэгтэйчүүдийг тамлах ёсыг сэргээн, боловсрол эзэмших эрхгүй, дуулгавартай байхыг шаардах болжээ. Хэрэв тэднийг өчүүхэн төдий эсэргүүцвэл чулуугаар цохиж алдаг байна.

2001 оны 9-р сард болсон «9-р сарын 11» -ний үйл явдлын дараа АНУ шууд дайн эхлүүлсэн бөгөөд энэхүү дайн нь Аль-Каидачууд Афганистанд орогнон бусад аллага хядлагыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой байсан юм. Гэвч энэ дайн 20 жилийн дараа харамсалтайгаар өндөрллөө. Афганистаны хэдэн арван мянган энгийн иргэд амиа алдаж,. НАТО -гийн 3500 цэргүүд алагдсаны дээр Афганистаны засгийн газрын алагдаж шархадсан цэргүүд болон мөн шархадсан, тахир дутуу болсон энгийн иргэдийг тоочоод баршгүй байна.

Дайн эхэлсний дараа Талибанчууд зугтсан бөгөөд одоо эргэн ирж байна. НАТО -гийн цэргүүд аажмаар тус улсаас гарч явснаар талибууд Афганистаны газар нутгийг хяналтандаа авч байна. Ялангуяа АНУ олон жилийн турш маргаан дагуулсан цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргүүдээ 7-р сарын 3 нд татаж дууссаны дараа, Талибанчууд цочирдмоор хурдтайгаар давшиж эхэллээ.Тэдний давшилт эрчимжихийн хирээр өнөөгийн засгийн газар болон Талибан бүлэглэлийг оролцуулсан хамтарсан Засгийн газар байгуулах АНУ-ын санаархал нь улам бүр бодитой бус болж байна.

Байден эцэс төгсгөл нь үл мэдэгдэх энэхүү дайныг цаашид үргэлжилүүлэхийг огтхон ч хүсэхгүй байна.Энэ дайнаас илүү дотоод гадаад нэн чухал тулгамдсан олон асуудал, яаралтай шийдэх зорилтууд Байдены өмнө тулгараад байна. Байден хэлэхдээ «Афганистаны ирээдүй, Афганистаны хэргийг хэрхэн зохицуулахыг зөвхөн Афганистаны ард түмэн л шийдэг.» гэжээ. Гэсэн хэдий ч АНУ 20 жилийн турш Афганистаны дайныг эхлүүлж, олон афган хүний хувь заяаг өөрчилсөн. Барууны цэргийн хүчнүүд татагдсанаар Афганистаны ард түмэн, ялангуяа Афганистаны эмэгтэйчүүдэд ноцтой хохирол учрах болно.

Хэрэв Талибанууд засгийн эрхэнд гарвал Афган эмэгтэйчүүдэд хамгийн том аюул тулгарах болно. Ердөө 20 -хон жилийн дотор эмэгтэйчүүдийн статусад томоохон өөрчлөлт оржээ.Сургуульд хамрагдаж буй хүүхдүүдийн 40% нь охид байна.Тэд их сургуульд элсэн суралцаж, ажиллах боломжтой байдаг.Үүнийг өмнө нь бүрэн хориглодог байсан юм. Эмэгтэйчүүд өнөөдөр Афганистаны армид хүртэл алба хаах болжээ. Талибаны фундаменталист бүлэглэл энэ хувьслыг зогсоохыг оролдож, эмэгтэй сэтгүүлч, эмэгтэй эмч, эмэгтэй цагдаа, эмэгтэй уран бүтээлчдийг алж, бага ангийн охидыг хөнөөж, сургууль цэцэрлэг рүү дайрч, наймаас дээш насны охидыг сургууль соёлд элсүүлэхгүй гэж сүрдүүлжээ.

Le Monde сэтгүүлд бичсэнээр Афганистаны бүх эмэгтэйчүүдийн хувьд дайн дуусаагүй байгаа гэж тайлбарлав. Тэдний хувьд Байдены засгийн газар АНУ афган эмэгтэйчүүдийн хувьд тэгш боломжуудыг нээхэд тусалсан гэдгээ яаж ч тайлбарлаад Талибаны эргэн ирэлт нь тэдэнд асар том ухралт болно. АНУ цэргээ гаргасан нь үнэндээ бол тэднийг зүгээр л хаяж орхисон гэсэн үг юм.

Талибанчууд Афганистаны газар нутгийг алхам алхамаар булаан авч, Кабул руу тэмүүлж байна. Аз таарсан цөөн тооны афганчуудыг барууны орнууд хүлээн авах болно. Илүү олон афганууд зугтахын тулд гадаад паспорт авах гэж оролдож байна. Бээжин цаг алдсангүй энэхүү фундаменталист зэвсэгт бүлэглэлтэй холбоогоо сайжруулсан . Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 28-ны өдөр Тяньжинд талибаны нөлөө бүхий есөн хүний бүрэлдэхүүнтэй дээд түвшний төлөөлөгчидийг хүлээн авч уулзав.

Дөнгөж сая Тяньжинд АНУ -ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерманыг хүлээн авч уулзсан Ван И АНУ -тай өөр хэлбэрээр нүүр тулав.Ван И -гийн хэлснээр,” АНУ болон НАТО Афганистанаас цэргээ яаралтай гаргаж авсан нь АНУ -ын Афганистаны талаарх бодлого амжилтгүй болсныг илтгэж байна.Энэ нь Афганы ард түмэнд улс орноо тогтворжуулах, хөгжүүлэх чухал боломж олгож байна .” гэжээ. Энэхүү хэлсэн үг нь талибуудад засгийн эрхийг илүү бодитой авах боломжийг олгосон гэж тайлбарлаж байгаа бололтой.Ван И дараа нь Талибанчуудыг магтан : “Афганистаны Талибачууд бол тус улс дахь цэрэг, улс төрийн гол хүчин бөгөөд энх тайван,сэргээн босголт,бүтээн байгуулалтанд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна” гэжээ.

Comments